ЗАВХАН: Үнэт эдлэл худалдан авахдаа сорьц болон гэрчилгээг нь заавал шалгаарай
Улиастай /МОНЦАМЭ/. Үнэт эдлэл гэдэг нь өргөн хэрэглээний бараа биш, цаг хугацаа өнгөрсөн ч үнэ цэнээ алдахгүй байдаг учраас үнэт эдлэл гэж нэрлэдэг. Гэтэл манай иргэд үнэт эдлэлийг таньж, сорьц чанарыг харалгүйгээр худалдан авах нь элбэг байдаг аж. Ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд үнэт эдлэлийн талаарх ойлголт, стандартын талаарх мэдээлэл бага байна. Энэ талын мэдээллийг ч иргэд тэр бүр сонирхож судалдаггүй байна. Тиймээс үнэт эдлэлийн сорьц хэрхэн баталгаажуулдаг талаарх мэдээллийг Завхан аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсээс тодрууллаа.
59 days