СҮХБААТАР: Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Эрдэнэцагаан суманд ажиллалаа
Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссын шуурхай хэсгийн бүрэлдэхүүн, аймгийн удирдлагуудын төлөөлөл Эрдэнэцагаан суманд ажиллаж, Онцгой комиссын ээлжит хуралдааныг хийж, гал түймрийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцан, холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.
40 days