СҮХБААТАР: Дарханхаан ууланд аргалийг нутагшуулснаас хойш 14 жил өнгөрчээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Дарханхаан уул 2012 онд байгалийн дурсгалт газрын ангилалд орж, улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Нийт 1464 га газрыг хамарсан, сүрлэг сайхан тогтоцтой, хад агуй, нөмөр нөөлөгтэй, олон төрлийн өвс ургамал, ан амьтдаар баян хайрхан юм. Энэ ууланд 2009 онд аргаль ирж нутагшснаас хойш 14 жил өнгөрчээ. Тэд нутагтаа өсөж үржсээр өнөөдрийн байдлаар 18 болоод байна.
171 days