СҮХБААТАР: Залуус уламжлалт өв соёл, тоглоом наадгайгаар уралджээ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголчууд үндэсний өв соёл, ёс уламжлалаа тоглоом наадгайгаар дамжуулан хүүхэд залуус, ирээдүй хойчдоо өвлүүлж түгээн дэлгэрүүлсээр ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд техник технологийн хурдтай дэвшил нь уламжлалт тоглоом наадгайг мартагдуулж, үндэсний баялгаа гээх эрсдэлийг дагуулж буй. Тэгвэл ийм явдлаас сэргийлж, залуусдаа үндэсний соёлоо сурталчлан, сэргээн сануулах үүднээс сумынхаа залуусын дунд уламжлалт өв соёл, тоглоом наадгайн тэмцээнийг зохион байгуулжээ.
142 days