Улиастай-Байтаг боомтоос Булган сум хүртэлх 120 км замыг Чита сумын хөрөнгө оруулалтаар барина
Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сард БНХАУ-д ажлын айлчлал хийв.Аньхуй мужийн Засаг дарга Ли Гуо Ин, Цонж аймгийн Засаг дарга Ма Шюн Чөн нарын урилгаар БНХАУ-ын ШУӨЗО-ы Цонж аймгийн удирдлагуудтай уулзалт хийх, Ховд аймаг, Аньхуй муж хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр хийх, “Нэг бүс-Нэг зам” Монгол Улстай хамтран ажиллах форумд оролцох зорилгоор энэ оны 4-р сарын 03-10-ны өдрүүдэд аймгийн Засаг дарга Д.Галсандондог тэргүүтэй 6 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг БНХАУ-ын ШУӨЗО-ы Үрүмч хот, Аньхуй мужийн Хөфэй хотод томилолтоор ажиллажээ.
2937 days