“Алдарт эх” одонгоор 79 ээжийг шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-31 16:14:42
Ховд/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу дөрөв болон түүнээс дээш хүүхэд  төрүүлж өсгөсөн ачлалт ээжүүдэд  “Алдарт  эх”  одон  гардуулах  ёслолын  ажиллагаа  Ховд  аймгийн ЗДТГ-ын  хурлын их  танхимд  боллоо.
“Алдарт  эх”  одон  гардуулах  ёслолын  ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон болон аймгийн удирдах ажилтнууд, иргэд  хөдөлмөрчид  оролцлоо.
Ёслолын  үеэр Жаргалант  сумын  79 ээжийн  энгэрт  “Алдарт  эх”-ийн  нэг,  хоёрдугаар  одон гялалзсан юм.  Тодруулбал  3 эмэгтэй  “Алдарт  эх”-ийн нэгдүгээр  одон,  76 эмэгтэй  “Алдарт эх”-ийн  хоёрдугаар  одонгоор  шагнууллаа. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд  300 гаруй  хүн  шагнуулсан аж.

    
А.Бямбасүрэн
Related news