Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан мод тарив
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНАСАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, удирдагч Ким Ир Сенийн Монгол Улсад айлчилсны 35 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, БНАСАУ-ын Элчин сайдын яам хамтран энэ сарын 6-нд Төв аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн гадна талбайд мод тарив.
463 days