Өсвөрийн 500 гаруй таеквондочид хүч, ур чадвараа сорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-10 11:35:33

Монголын олимпийн таеквондогийн холбоо /МОТХ/-ны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээн Спортын төв ордны А залаанд энэ сарын 8-9-нд амжилттай шилдгүүдээ тодруулав.

Энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулж байгаа тус тэмцээнд Ховд, Говь-Алтай, Хөтөл, Зүүнхараа, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Булган болон Улаабаатарын клубүүд зэрэг 31 өайгууллагын 500 гаруй өсвөрийн жүдочид хүч, ур чадвараа сорин өрсөлдсөн гэдгээрээ онцлогтой байв.

МОТХ нь 2015 онд сар бүр тэмцээн зохион байгуулсан бөгөөд энэ спортоор хичээллэгч хүүхдийн тоо жил ирэх тусам улам бүр нэмэгдэж, тэдний ур чадвар олон улс, тив, дэлхийд богино хугайцээнд эрс дээшилж байгаа юм. Тухайлбал, энэ жил БГД-ийн “Олимп” клубын өсвөрийн тамирчин Б.Намуун тив болон ДАШТ-ээс тус тус хүрэл медаль хүртлээ. Энэ мэт олон амжилтыг дурдаж болно. Хамгийн гол онцлог нь энэ спорт манай улсад бүх аймаг, орон нутагт жигд хөгжиж байгаа юм.

Д.Өлзий 

Related news