Ус хэмнэх, дахин ашиглах технологийг нэвтрүүлэх нь чухал гэдэгт санал нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Усны салбарын тархай бутархай байдал нь уг салбарыг хүчгүйдүүлж буй асуудлыг шийдвэрлэхээр Төр болон ТТБ-ынхан уулзаж санал бодлоо солилцов.
Уулзалтад 100 орчим төлөөлөл оролцсон юм. Монгол Улсад усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн хүрээнд БОАЖЯ, ХХААХҮЯ, БХБ-ын сайдын хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулан 80 бүтээлч ажлыг хийхээр болжээ. Энэ хүрээнд өнөөдрийн уулзалтыг хийж байгаагаа албаныхан дуулгалаа. Уулзалтаар усны салбар дахь ТББ-уудын үүрэг, оролцоог хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцсэн юм.
1938 онд тухайн үеийн “Мал аж ахуй газар тариалангийн яам”-ны харьяанд усны департмент байгуулснаар орчин цагийн усны салбар үүсчээ. 80 жилийн хугацаанд хоёр аж ахуйн усны яам байсан бөгөөд 2012 онд “Усны хэрэг эрхлэх газар”-ыг татан буулгаснаар эл салбар орхигдсон гэдгийг оролцогсод онцлов.
“Усны үндэсний төв” ТББ-ын гүйцэтгэх захирал М.Далайцэрэн, “Хот суурин ус хангамж БХБЯ-д, усны нөөц БОАЖЯ-д, усны чанар ЭМЯ-д, Хөдөө аж ахуйн ус хангамж ХХААХҮЯ-нд харьяалагдаж байна. Энэ тархай бутархай байдал усны салбарыг хүчгүйдүүлж, олон асуудал хуримтлагдах нөхцлийг бүрдүүлсэн. Үүнийг хэрхэн шийдвэрлэх, усны салбарт төрийн бодлого үгүйлэгдэж буй тухайд гарц шийдлийг олохоор өнөөдөр хуралдаж байна. Мөн усны салбарт байгаа олон ТББ-ыг нэгтгэх шаардлага байна. Өнгөрсөн нэгдүгээр сард долоон ТББ нэгдэн “Усны мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгуулсан. Энэ холбоонд бусад ТББ-уудыг нэгдээсэй гэж уриалж байна” гэлээ.
Хуралд оролцогсод Туул голын бохирдол экосистемд сөргөөр нөлөөлж байгаа тухай ярилцаж, цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, ус хэмнэх, дахин ашиглах технологийг нэвтрүүлэх, голын урсгалд тохируулга хийх шаардлага байгааг онцолж байлаа.
БОАЖЯ-ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мягмар ярихдаа, “Усны асуудал “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл”, Засгийн газрын түвшинд яригдах хэмжээнд байна. Үйлдвэрлэл, хүн амын төвлөрөл эрчимтэй өссөөр байвал 2030 он гэхэд Улаанбаатар хотын усны нөөц эрэлт хэрэгцээтэйгээ тэнцэнэ. Үүнийг шийдвэрлэхийн тулд АНУ-ын “Мянганы сорилтын сан”-гийн хоёр дахь гэрээний хүрээнд “Улаанбаатар хотын ус хангамжийг сайжруулах төсөл” хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газарт АНУ-ын засгийн газраас 350 сая ам. долларын буцалтгүй тусламж үзүүлсэн. Төв цэвэрлэх байгууламжийн хувьд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барина. Энэ сард багтан гүйцэтгэгчээ сонгон шалгаруулна. Хятадын талаас гурван гүйцэтгэгч компанийн нэр ирсэн. БХБЯ-д сонгон шалгаруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2021 онд барьж дуусна. Хоногт 250 мянган метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай орчин үеийн, лаг боловсруулдаг, дотоод хэрэгцээгээ хангасан цэвэрлэх байгууламжтай болно” гэв.

Б.Янжиндулам