“Монгол туургатан” анхдугаар их наадам эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
mn_tuul@montsame.mn
2015-12-12 13:46:10

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”, Монголын боксын холбооноос зохион байгуулж буй “Монгол туургатан” анхдугаар их наадам өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын шилдэг боксчид олон улсын AIBA дүрмийн дагуу өрсөлдөх юм. Манай улсаас Г.Ган-Эрдэнэ, Г.Ариунболд, М.Чухал-Эрдэнэ, Т.Жалдасбек, М.Гандулам, А.Нурлан, Б.Төмөрхуяг, Х.Энх-Амар, Э.Цэндбаатар, Э.Идэрхүү, Б.Мишээлт, Х.Тулга, Д.Отгондалай, Б.Жавхлан, О.Батхүү, Ц.Пүрэвсүрэн, Б.Чинзориг, Г.Баярхүү, О.Норовбал, Ц.Отгон-Эрдэнэ, Б.Түвшинбат, О.Батзориг, З.Энхзориг, Д.Давааням нарын тамирчид оролцоно.

Өнөөдрийн хувьд урьдчилсан тулаан болох ба маргаашнаас хагас шигшээ эхэлж, тэмцээн ширүүсэх төлөвтэй байна. Тус наадам энэ сарын 14-нийг хүртэл үргэлжилнэ.

Б.Туул

Related news