Нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг бэлэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-15 16:40:44

БНХАУ-ын  Жин Жөү хотоос хамтын ажиллагааныхаа хүрээнд Чингис хотод 300 гаруй сая төгрөгийн үнэ бүхий нарны эрчим хүчээр ажилладаг 50 ширхэг гэрэлтүүлэг бэлэглэлээ.

Тус гэрэлтүүлгийг БНХАУ-ын  Жин Жөү хотын Лөү Шинвэй тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн зургаадугаар сард  албан  айлчлал хийх үедээ хамтын ажиллагааны гэрээнд тусгасан байв.

Харин энэхүү бэлгийг  өнгөрсөн долоо хоногт Чингис хотын удирдлагууд хүлээн авлаа.

О.Буянхишиг

 

Related news