Мосулын далан руу Итали 450 цэргээ илгээнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТЕГЕРАН. /IRNA/. Америкийн штабын офицеруудын хамт Иракийн Мосулын даланг хамгаалахаар 450 цэргээ илгээнэ гэж Италийн “RAI” телевизийн “Porta a Porta” ярилцлагын нэвтрүүлэгт орох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Маттео Ренци мэдэгдсэн байна.
“Мосулын далан нь “Лалын улс”-тай хил залгаа орших аюултай бүсийн төвд байрладаг” гэж Ренци хэлснийг “ANSA” мэдээллийн агентлаг уламжиллаа.
“Далан эвдэрсэн байгаа бөгөөд хэрэв нурвал Багдад сүйрэх аюулд орно” гэж тэрбээр хэлжээ.
Далангийн ажлыг Италийн гэрээт ажилтнууд гүйцэтгэж байгаа юм.
Х.Аминаа
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
16 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days