Ерөнхийлөгчийн цомын төлөөх барилдаан энэ сарын 29-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-12-23 16:43:18

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх, чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан энэ сарын 29-нд тав дахь удаагаа Бөхийн өргөөнд болно.

Тус барилдааны өмнөх дөрвөн удаагийн барилдаанд Монгол Улсын аварга С.Мөнхбат хоёр, Улсын заан М.Өсөхбаяр, Улсын харцага Б.Пүрэвсайхан нар тус бүр нэг удаа түрүүлээд байна. Энэ жилийн хувьд улсын баяр наадамд болон заалны барилдаануудад тогтмол амжилт үзүүлсэн шилдэг 128 хүчтэн бөхийг уран мэхээ уралдуулан хүч сорин барилдуулахаар болжээ.

Д.Өлзий

Related news