Иргэдийг мал хашиж, журамлах түр ажлын байраар хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2015-12-25 14:40:43

Ховд аймгийн Жаргалант сум энэ оны 5-р сарын 1-нээс 2015 оны 8-р сарын 31-нийг дуустал хугацаанд Ховд хотын Захирагчийн ажлын алба, Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “Мал хашиж журамлах” ажлыг зохион байгуулжээ.

Аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгэлтэй ажилгүй 10 иргэнийг түр ажлын байраар хангаж, давхардсан тоогоор бодод шилжүүлснээр нийт 620 толгой бод мал (журамд заасан үнийн дүнгээр нь 2 бог= 1 бод гэж тооцов) журамлан хашиж, 3,1 сая төгрөг төвлөрүүлжээ.

Бэлэн мөнгөний 10 хувь 310,0 мянган төгрөгийг татварт тушааж, үлдэгдэл 2 сая 790 мянган төгрөгийг “Мал хашиж журамласан” иргэдэд олгосон байна.

Жаргалант сумын ЗДТГ-ын хашаанд болон “Ховд эрч хүч” ОНӨААТҮГ-ын хашаанд журамласан малуудыг хашиж, эздэд нь олгохдоо тусгай тамга тэмдэг бүхий санхүүгийн баримт ашиглан, давхар бүртгэж, хяналт тавьжээ.

Энд  474 толгой үхэр,  34 толгой адуу, 224 толгой хонь журамлагджээ.

А.Бямбасүрэн

Related news