Цэрэг спортын өвлийн олон төрөлтийн тэмцээнд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-06 16:40:57

Монгол Улсын Зэвсэгт хүчний тамирчид энэ сарын 11-17-нд зохион байгуулах цэрэг спортын өвлийн олон төрөлт тэмцээндээ бэлдэж эхэлжээ.

Тэмцээнд Зэвсэгт хүчний Цанын баазад 20 гаруй анги нэгтгэлийн 300 гаруй тамирчид бэлтгэлээ базааж байна. Гранат шидэлт, буудлага, гүйлтийн цана гэсэн төрлүүдээр оролцох анги байгууллага, тамирчдыг Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байгаа юм. Энэхүү тэмцээн нь жил бүрийн Зэвсэгт хүчний хэмжээнд зохион байгуулдаг бүх төрлийн тэмцээний салхийг хагалдаг гэдгээрээ онцлогтой юм.

Д.Өлзий

Related news