Цахим Ховд хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 10:34:39

Ховд аймгийн албан ёсны www.khovd.gov.mn вэб сайтыг байнгын ажиллагаатай болгож, төрийн болон цаг үеийн  мэдээллийг тухай бүр баяжуулан шуурхай  ажиллаж байна.

Тус сайтад өдөрт дунджаар 200-300 хэрэглэгч хандаж, давхардсан тоогоор 2013 онд 35692, 2014 онд 71336, 2015 онд эхний 11 сарын байдлаар 131826 гаруй хэрэглэгч хандсан нь бүртгэгджээ.

Цахим Ховд хөтөлбөрийн хүрээнд “Цахилгаан холбоо сүлжээ” ХХК-наас сарын 10МВ урсгал түрээслэн авч төрийн 13 байгууллагад түгээдэг. Түүнээс гадна утасгүй интернэтийн антенныг 11 цэгт байршуулж гэр хорооллын 400 гаруй айл өрх интернэтийн сүлжээнд холбогдох боломжтой болж, утасгүй интернетийн wifi картыг давтагдсан тоогоор 230 гаруй хүн ашиглаж байна.

А.Бямбасүрэн

Related news