Дорнод аймгийн төвд 832 иргэнд газар өмчлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-01-11 15:57:26

Энэ онд Дорнод аймгийн төв Хэрлэн сумын хэмжээнд 832 иргэнд газар өмчлүүлэхээр болжээ. Өнгөрөгч оны сүүлчээр хуралдсан тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар ийн шийдэв.

Энэ нь урьд жилүүдтэй харьцуулбал бага тоо.  Энэ тухай холбогдох албаныхан Хэрлэн сумын хэмжээнд газар нутгийн хэмжээ бага, газрын нөөц дуусаж байгаатай холбон тайлбарлаж байна. Иймээс хуулийн дагуу газраа өмчлөхийг хүссэн иргэд яаравчлах шаардлагатай болох нь.

2003 оноос хойш Аймгийн Засаг даргын захирамжаар өнөөдрийг хүртэл 21941 иргэн газраа өмчлөн авчээ. Энэ нь бусад аймагтай харьцуулахад бага тоо биш юм.

Б.Туяа

Related news