Төрийн үйлчилгээний цахим машинаас 7019 иргэн лавлагаа авчэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 08:47:31

2015 онд Төрийн үйлчилгээний цахим машинаас /ТҮЦ/нийт 7019 иргэн лавлагаа авчээ.

Үүнээс төрсний бүртгэлийн лавлагаа 130, иргэний үнэмлэхний лавлагаа 4454,иргэний үнэмлэхний баримт авах 8, оршин суугаа хаягийн тодорхойлолт 633, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа 937, гэрлэлт бүртгэлтэй тухай лавлагаа 154, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа 194, иргэний үнэмлэхний захиалга 479, гэрлэлт цуцлалтын лавлагаа 3, хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа 8, хуулийн этгээд бүртгэлгүй лавлагаа 5, гаалийн байгууллагад өртэй эсэх лавлагаа 1, төрийн үйлчилгээний цахим системд нэвтрэх эрх авах 13 авч 17,6 сая төгрөгийн үйлчилгээ авсан байна.

Төрийн үйлчилгээний цахим машин иргэдийн цаг,мөнгө хэмнэж, ямарч чирэгдэлгүй шуурхай үйлчилгээ авч байгаадаа иргэд сэтгэл хангалуун байна.

А.Бямбасүрэн

Related news