“Оюуны тамир-2016” шатрын тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-01-20 10:03:07

“Оюуны тамир-2016” ЕБС-ийн сурагчдын аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээн "Гурван тамир" дунд сургуулийн байранд эхэллээ.

Монголын шатрын холбоо /МШХ/, Монголын өсвөрийн шатарчдын клубүүдын холбоо, "Гурван тамир" дунд сургууль хамтран тус тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд МШХ-ны Гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, "Гурван тамир" дунд сургуулийн захирал Э.Содгэрэл, ерөнхий шүүгч С.Болдбаатар нар оролцож, тамирчдад амжилт хүсч, шатарчин сурагчдын уран нүүдлийг сонирхжээ.

Д.Өлзий

Related news