Гамшгаас хамгаалах сургалт Дорнод аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-15 17:45:12

Онцгой байдлын Ерөнхий газраас гамшгаас хамгаалах команд штабын сургалтыг Дорнод аймагт энэ сарын 17-18-ний өдөр зохион байгуулна.

Энэ удаагийн сургалтыг аймгийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулах юм. Команд штабын сургалтыг сум орон нутаг, аж ахуй нэгж, албан байгууллагуудын удирдлагуудад хийдгээрээ онцлог юм. Сургалтад Дорнод аймгийн 14 сум, агентлаг хэлтэс, аж ахуй нэгжийн удирдлагууд оролцохоор бэлтгэл ажил хангагдаад байна.  

Б.Туяа        

                          

 

Related news
Comments