“Хавар 2016 Опен” шатрын тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-18 12:00:37

Шатрын аварга шалгаруулах “Хавар 2016 Опен” уралдааныг “Уран нүүдэл” шатрын клубээс ирэх амралтын өдрүүдэд зохион байгуулна.

Тус тэмцээнийг оюуны их спорт шатар сонирхогч хүүхдүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тив дэлхийн тэмцээн уралдаанд оролцож, амжилт үзүүлэх нөхцөл бололцоог дэмжих зорилгоор зохион байгуулдаг.

Тус тэмцээн нь энэ сарын 20-21-нд МҮЭСТО-ны спорт танхимд зохион байгуулах бөгөөд өсвөрийн буюу найман насны охид, хөвгүүд, 9-10 насны охид, хөвгүүд, 13 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тамирчид, 15 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй тамирчид, насанд хүрэгчид эрэгтэй, эмэгтэй тамирчид, ахмадын буюу 55-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй тамирчид гэсэн ангиллаар явагдана. Тамирчдыг ангилал тус бүрт шалгаруулж, шагнаж урамшуулах юм.

Д.Өлзий

Related news