“Дээлтэй Монгол” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-23 15:27:33

Хэнтий аймаг дахь МСҮТ-ийн багш ажилчид сурагчдын дунд “ Дээлтэй монгол” өдөрлөг зохион байгууллаа.

Монгол Улсын сүлд дуулал эгшиглүүснээр өдөрлөгийн арга хэмжээ эхэлж багш ажилчид 18 мэргэжлийн ангийн сурагчдын үзүүлбэрт жагсаал болов. Сурагчдын дунд түргэн хэллэг, зүйр цэцэн үг, бүжгийн тэмцээн явагдлаа. Монгол ёс заншлаа дээдэлж үндэснийхээ хувцсыг өмсөж, эдэлж байгаа хамт олноор А.Шүрэнцэцэг багштай оёдол эсгүүрийн 2-р ангийн хамт олон тэргүүн байранд шалгарсан бөгөөд  багш ажилчдаас оёдлын мэргэжлийн багш П.Булган сурагчдаас сантехникийн ангийн сурагч Б.Чилүүгэн, оёдлын ангийн сурагч З.Алтанзул нар тэргүүлж өргөмжлөлөөр шагнагдлаа.

 Тус сургуулийн нийгмийн ажилтан Ц.Сайханжаргал, багш П.Булганд зориулж
Итгэлт баяны эхнэр гэж андуурмаар
Их зохиолч Д.Нацагдоржийн “ Цагаан сар ба хар нулимс” зохиолын Дагдангийн эхнэр гэж будилмаар
Богд хааны хатан гэж дээдэлмээр
Ерөнхийлөгчийн эхнэр гэж хүндэлмээр
Гарын хур, ухаанаараа гайхагдсан
Галтай цогтой оёдлын багш аа хэмээн элэглэл уншиж хүмүүн төрөлхтөн дууны аянд өдөрлөгт оролцогчид бүжиглэсэнээр энэ удаагийн Монгол ёсонд суралцах бэсрэг наадам болов.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news