Н.Төгсцогтын ээлжит тулааны тов удахгүй гарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Боксын олимп болог ДАШТ мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын ринг дээрх ээлжит тулааныхаа гэрээг үзэглэсэн байна.
Тэрбээр “Лас-Вегаст тулалдах гэрээгээ хийлээ. Миний хувьд их хүлээсэн чухал тулаан. Ялагч нь албан ёсоор WBC холбооны аваргатай тулалдана. Хоёр жилд гурван тулаан гэдэг зарим хүнд хангалтгүй санагдаж магадгүй. Гэмтэл бэртлээ даван, эргэн ирж байгаадаа баяртай байна. Одоо л бүх зүйл эхэлж байна” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ.
Харин тоглолтын
хуваарь, өрсөлдөгчийн мэдээллийг одоогоор хараахан зарлаагүй байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days