Д.Түмэнжаргал пауэрлифтингийн Дэлхийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Швед улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн ДАШТ 11 дүгээр сарын 4-10-нд болж Монголын баг тамирчдаас ОУХМ Д.Түмэнжаргал жиндээ тэргүүлж, дэлхийн аварга боллоо.
Тус тэмцээнд оролцож байгаа тамирчид хүчний гурван төрөлт буюу суулт, шахалт, таталтаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байна. Тус
тэмцээнд дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор оролцсон Д.Түмэнжаргал эрэгтэйчүүдийн
хэвтээ шахалтын 105 кг-д цээжнээс 312.5 кг-ыг шахаж, алтан медаль хүртэн,
төрийнхөө дууллаа эгшиглүүллээ.
ОУХМ Д.Түмэнжаргал хоёр жилийн өмнө Дани улсад болсон хэвтээ шахалтын ДАШТ-ээс энэ жиндээ мөнгөн медаль хүртэж байжээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days