Байт харвааныхныг Токиогийн Олимпийн эрх авах хоёр ч тэмцээн хүлээж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Байт харвааны ээлжит их хурал өнөөдөр боллоо.
Их хурлаар “2018-2028 он хүртэлх байт харвааны
хөгжлийн бодлого”-ыг хэлэлцүүлж баталлаа. Ирж буй 2019 он байтынхны хувьд тун хариуцлагатай жил болох юм. Учир нь ирэх жил 2020 оны
Токиогийн Олимпийн эрх авах хоёр ч том тэмцээн манай байт харвааныхныг хүлээж
байгаа бөгөөд эдгээр тэмцээнд амжилттай оролцохын тулд
бэлтгэл сургуулилтаа хангах шаардлагатайг Их хурлаар онцолж байв. Монголын Байт харвааны холбоо тамирчдаа Япон улсад
бэлтгэл хийлгэх талаар тус улсын Оказаки хотын төлөөлөгчидтай уулзаж
тохиролцоод байгаа аж.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days