Сэлэмчид улсын аваргаа тодруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-07 14:47:50

Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд 6 клубын 80 шахам тамирчин ур чадвараа сорилоо.

Нээлтийн ёслолд МТСХ-ны Удирдлагууд болон ЭМСЯ-ны Спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бакытжан, МҮОХ-ны мэргэжилтэн П.Тунгалаг, ИБУИНВУ-ын Цог Жавхлант Хатан хааны Элчин сайд Катерин Арнольд, Тайвань улсаас Монгол улсад суух төлөөлөгч Марк Хуан тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Эрэгтэй ганцаарчилсан:
1. Ц.Жигжидсүрэн (Дуэл клуб)
2. Б.Амарболд (Хангарьд клуб)
3. Б.Батхүү (Хангарьд клуб)
Э.Бат-Эрдэнэ (УБ Фенсинг клуб)
Эмэгтэй ганцаарчилсан:
1. Б.Гэрэлмаа (Хангарьд клуб)
2. Б.Цолмон (УБ Фенсинг)
3. Г.Халиунаа (УБ Фенсинг)
М.Нямжаргал (Уурхайчин клуб)
Эрэгтэй багийн төрөл:
1. "УБ Фенсинг - 1"
2. "Хангарьд"
3. "Уурхайчин"

Эмэгтэй багийн төрөл:
1. "Хангарьд"
2. "УБ Фенсинг - 1"
3. "Уурхайчин"
Багийн дүнгээр:
1. Ш.Цогтбаатар захиралтай, Л.Шинэтулга дасгалжуулагчтай, "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн дэргэдэх "Хангарьд" клуб - 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл
2. Г.Алтангэрэл эзэнтэй, Г.Халиунаа дасгалжуулагчтай "УБ Фенсинг" клуб - 1 алт, 2 мөнгө, 2 хүрэл
3. Ц.Жигжидсүрэн эзэнтэй, Ц.Жигжидсүрэн дасгалжуулагчтай "Дуэль" клуб - 1 алт
4. М.Отгонбаяр захиралтай, Б.Хатанзориг дасгалжуулагчтай "Багануур" ХК-ийн "Уурхайчин" клуб - 3 хүрэл хүртжээ. Энэ удаа УАШТ-ий эрэгтэйчүүдийн 5, эмэгтэйчүүдийн 4, багийн 3 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулсан байна. Мөн Ц.Жигжидсүрэн (Дуэль клуб), Э.Дөлгөөн (УБ Фенсинг), Б.Цолмон (УБ Фенсинг), Э.Нямлхагва (УБ Фенсинг) нар СПОРТЫН МАСТЕР цолоо гардлаа. Б.Гэрэлмаа насанд хүрэгчдийн УАШТ-ний ганцаарчилсан төрөлд 4 дэх удаагаа, багийн төрөлд 2 дахь удаагаа түрүүлэв. 2016 оны өсвөрийн Улсын аварга Б.Амарболд (Хангарьд) мөнгө, М.Нямжаргал (Уурхайчин) хүрэл медаль хүртлээ. Спортын мастер Ц.Жигжидсүрэн (Дуэл) анх удаа насанд хүрэгчдийн улсын аварга боллоо. Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсаас анхны олон улсын шүүгч төрснийг (А.Халиунаа) албан ёсоор зарлалаа. Мөн Япон Улсын Аомори муж, Имабэцү хоттой хамтран хэрэгжүүлж буй “Токио 2020” хөтөлбөрийн хүрээнд хамтарсан бэлтгэлд оролцох эхний ээлжний 5 тамирчин, дасгалжуулагчийн нэрийг зарлав. Тэд энэ сарын 19-ний өдөр Япон Улсыг зорино. Тодруулбал, Б.Хатанзориг (Дасгалжуулагч, “Уурхайчин клуб”), Александр Ровнягин (МТСХ-ны Зөвлөх дасгалжуулагч), Б.Хаш-Эрдэнэ (Хангарьд), У.Маргад-Эрдэнэ, Б.Амарзаяа, М.Нямжаргал, Ө.Хишигдэлгэр ( бүгд Уурхайчин) нар энэ бүрэлдэхүүнд багтжээ.

Д.Өлзий

Related news