Цанын спортын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-08 11:47:34

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын хүрээнд зохион байгуулсан гүйлтийн цанын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн "Скай резорт"-д энэ сарын 3-6-нд болж шилдгүүдээ тодруулав.

Тэмцээнд 35 багийн 120 гаруй тамирчид холимог, буухиа, хол, ойрын зай, сонгомол гэсэн төрлүүдээр өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн 10 км сонгомол техникээр цуваа гарааны төрөлд 1-р байр: Э.Ариунтунгалаг (спортын мастер, "АЛДАР"), 2-р байр: Ч.Отгонцэцэг (ОУХМ, Алдар-1), 3-р байр: Ж.Халиунаа (спортын мастер, "Хилчин") тус тус шалгарсан бол эрэгтэйчүүдийн 15 км сонгомол техникээр уралдсан цуваа төрөлд 1-р байр: Б.Бямбадорж (ОУХМ, "Хилчин"), 2-р байр: Б.Ачбадрах (ОУХМ, "Хилчин"), 3-р байр: У.Батжаргал (спортын мастер, "Алдар1") нар тодорлоо.

Xарин холимог спринт буухиа уралдаанд тэргүүн байрт Э.Ариунтунгалаг СМ,  Б.Амарсанаа ОУХМ (Алдар 1), дэд байрт Б.Дэлгэрмаа СМ, Б.Бямбадорж ОУХМ (Хилчин), 3-р байр: Ж.Халиунаа СМ, Б.Ачбадрах ОУХМ (Хилчин) нар тус тус шалгарлаа.

Эрэгтэйчүүдийн 20 км тэших техникийн уралдаанд ОУХМ Б.Ачбадрах, Б.Бямбадорж, Б.Амарсанаа нар эхний гурван байрыг эзэлсэн бол эмэгтэйчүүдийн 15 км-ын тэших техникийн бөөн гараатай уралдаанд Э.Ариунтунгалаг  А.Энхтуул /хоёул Алдар/, Ж.Халиунаа  /Хилчин/ нар тэргүүллээ.

Эмэгтэйчүүдийн 3х5км буухиа уралдаанд Алдар-1 баг (Ч.Отгонцэцэг, Э.Ариунтунгалаг, А.Энхтуул), Хилчин баг (Ж.Халиунаа, Б.Дэлгэрмаа, Ц.Мөнхчимэг, Алдар-2 баг (Н.Ууганцэцэг, Э.Ариунзул, О.Уранбайгаль) эхний 3 байрт шалгарсан бол эрэгтэйчүүдийн 3х7,5 км буухиа уралдаанд Хилчин баг (Т.Доржготов, Б.Бямбадорж, Б.Ачбадрах), Алдар-1 баг (С.Дүүрэнбаяр, У.Батжаргал, Б.Амарсанаа), Алдар-2 баг (Э.Бархүү, Э.Буяннэмэх, Б.Бат-Эрдэнэ) тус тус алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

Багийн дүнгээр тэргүүн байрт "Алдар" спорт хороо, 2-р байрт "Хилчин" спорт хороо, 3-р байрт Төв аймгийн баг шалгарсан байна.

Д.Өлзий  

Related news