Мозамбикт олдсон онгоцны сэгийг Малайзад хүргэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-10 16:21:01

МОСКВА. /RIA Novosti/. Хоёр жилийн өмнө сураггүй алга болсон “Malaysia Airlines” компанийн зорчигч тээврийн онгоцны сэг байж магадгүй үлдэгдэл сэгийг судалж шалгахаар Малайзад хүргэсэн тухай тус улсын Тээврийн сайд Лиоу Тионг Лай мэдээлжээ.

Пүрэв гарагт Малайзад хүргэсэн сэгийг Мозамбек болон Мадагаскар арлын хооронд Мазамбикийн хоолойгоос өнгөрсөн оны долдугаар сард сураггүй алга болсон онгоцны далавчны хэсгийн сэг олдсон газраас холгүй элснээс олдсон байна.

“Цаашид судлахаар бид олдсон сэгийг Австралид илгээнэ” гэж Лай мэдээлээд сэгийн гарал үүслийг тогтооход шаардлагатай ажлыг явуулахад Малайзын шинжээчид хэр удаан хугацаа зарцуулахыг дурдаагүй байна.

Агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “Boeing 777-200” онгоц 2014 оны гуравдугаар сарын 8-нд шилжих шөнө Куала-Лумпур-Бээжингийн чиглэлд  MH370 дугаартай нислэгийг үйлдэж байхдаа радарын дэлгэцнээс алга болжээ. Багийн 12 гишүүнээс гадна 227 хүн зорчиж явсан уг онгоцыг Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт осолдсон гэж таамаглаж байгаа юм.

Д.Жаргал

 

 

Related news