“Химийн цом”-ын аваргын төлөө 4 боксчин хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-11 11:17:09

ХБНГУ-д үргэлжилж байгаа "Химийн цом" олон улсын боксын тэмцээнд оролцож байгаа манай шигшээ багийн дөрвөн тамирчин аваргын төлөө хүч үзэхээр шалгарсан байна.

Монголын Улсын боксын эрэгтэй шигшээ багийн тамирчин Химийн цом”-ын мөнгө, хүрэл медальт ОУХМ Г.Ган-Эрдэнэ хагас шигшээд Германы боксчин Кристос Черакисийг 3:0-ээр ялж шигшээд шалгарчээ. Тэрбээр аваргын төлөө Германы Алберто Мустафитай тоглоно. Харин ОУХМ Х.Энх-Амар хагас шигшээд дэлхийн аваргын хүрэл медальт Германы Ронни Бебликийг хожиж аваргын төлөө шалгарч үлдлээ.

Азийн хүүхдийн наадмын мөнгө, Азийн залуучуудын хүрэл медальт Э.Цэндбаатар Германы Шарафа Раманыг техникийн илт давуугаар ялсан байна. “Химийн Цом”-ын өнгөрсөн жилийн аварга ОУХМ Б.Чинзориг хагас шигшээд Ази тивийн аварга Казакстаны Айдар Амирзаковтой тулалдаж 3:0-ээр ялж аваргын төлөө тоглох эрхтэй болжээ.

Энэ жил 43 дахь удаагаа зохион байгуулж байгаа "Химийн цом" олон улсын тэмцээнд 18 орны 122 тамирчид хүч, ур чадвараа сорин тулалдаж байна.

Д.Өлзий

Related news