2016 онд агнах, барих амьтдын тоог тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймаг 2016 онд агнах, барих ан амьтны тоогоо аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийнхээ хуралдаанаар тогтоолоо.
Сэлэнгэ аймаг агнуур зүйн менежментийн төлөвлөгөөтэй аймаг. Энэхүү төлөвлөгөөндөө тулгуурлаад жил бүр байгалиас хүртэх ан амьтдынхаа тоог, нөөцөндөө тулгуурлан гаргадаг. Энэ жилийн тухайд нөөцийн байдалдаа тулгуурлаад 110 гөрөөс, 2000 гаруй загас, 50-60 тооны зэрлэг гахай агнахаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаараа тогтоолоо. Эдгээр агнах, барих амьтдын тоог сумдадаа хувиарлан өгөх бөгөөд сумдын Засаг дарга нарт зөвшөөрлийг нь өгөх юм байна.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг