“Идэрчүүдийн аймгийн аварга” тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2016-03-17 09:41:24

Сэлэнгэ аймгийн Мандал 3-р сургуулийн нэрэмжит “Идэрчүүдийн аймгийн аварга” шалгаруулах волейболын тэмцээн амралтын өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотын БТС-ын ордонд хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд аймгийн хэмжээний 5 бүсийн 20 багийн 200 гаруй тамирчид оролцож, авхаалж самбаагаа сорьжээ. Ингээд тэмцээний аваргууд тодорход эрэгтэй тэргүүн байранд Мандал 3-р сургуулийн 1-р баг шалгарч алтан медаль, удаах байранд Мандал 3-р сургуулийн 2-р баг, мөнгөн медаль, гутгаар байранд Сүхбаатар сумын Спорт сургууль шалгарч хүрэл медаль хүртжээ.

Эмэгтэйчүүдийн тэргүүн байрт Сүхбаатар сумын Спорт сургууль, 2-р байранд Мандал 1-р сургууль, 3-р байранд Мандал 3-р сургууль тус тус шалгарч алтан, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

 

 

Related news