Хиймэл үнээ тугалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-09-18 13:08:49

Хятадад клоны аргаар гаргаж авсан анхны үнээ тугалав. Энэ нь цоо шинэ шилдэг үүлдрийн үхэр үржүүлэх томоохон ажлын эхлэл болно хэмээн тус улсын хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэд хэлж байна.

Бээжингийн Хөдөө аж ахуйн дээд сургуулийн Амьтны шинжлэх ухаан техникийн салбарын профессор Ни Хэминь хэлэхдээ, “Нэгд, биеийн эсийн клон технологийг ашиглан гаргаж авсан үхэр нь хэвийн бойжилттой байж, клон үхрийг өргөнөөр бойжуулж болохыг харууллаа. Хоёрт, тугалд нь шинжилгээ хийснээр өөх уургийн нэгтгэлийн генийг цаашид үржүүлж болохыг мэдлээ. Гуравт, хөрс байгаль орчин, ген шилжүүлсэн үхрийн хашаа хороо дахь биологи зэрэг экологийн орчны үзүүлэлтийг тодорхойлохоор дамжин ген шилжүүлсэн үхрийн эргэн тойрны орчинд сөрөг нөлөө үзүүлэх байдал гараагүй. Энэ нь биеийн эсийн ген шилжүүлэх клон технологийг бусад амьтны ген шилжүүлэх аюулгүй үйлдвэрлэлд хэрэглэж болохыг харуулж байна гэжээ.

Related news
Comments