Боксчин Г.Ган-Эрдэнэ ялалтын буухиаг үргэлжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-29 12:11:18

"Рио-2016” олимпийн  наадмын эрх олгох Ази номхон далайн бүсийн орнуудын боксын тэмцээнээс 49 кг-д ОУХМ Г.Ган-Эрдэнэ ялалтын буухиаг үргэлжлүүлэв.

Монголын эрэгтэй баг тамирчдаас Т.Ерболат /91 кг/-аас бусад нь ялагдаагүй байгаа бөгөөд өнөөдөр манай эрэгтэй найман тамирчин хүчээ сорих бол эмэгтэй тамирчдаас 75 кг-д Э.Эрдэнэтуяа хүч үзнэ. Эхний тойрогтоо гоц мөргөсөн Г.Ган-Эрдэнэ Тажикстаны Шухрат Сабзалиевтэй тоглож гурван үеийн турш илт давамгайлж /30:27, 30:27, 30:26/ шилдэг наймд төвөггүй шалгарч чадлаа. Тэрбээр медалийн төлөө өнөө орой Вьетнамын боксчин Нхок Тантай оноолт таарсан байна.

Д.Өлзий

Related news