Эмэгтэй бөхчүүд “Говь ресорт”-д бэлтгэлээ базааж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-03-30 13:18:43

Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн тамирчид энэ сарын 25-наас ирэх сарын 22 хүртлэх хугацаанд сэргэлтийн болон олимпийн эрх олгох тэмцээний өмнөх бэлтгэлийг хангахаар "Говь ресорт"  баазад бэлтгэлээ базааж байна.

Тэд гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар, Ж.Батням нараар удирдуулан 20 хүний бүрэлдэхүүнтэй цугларалтад гарчээ. БТСХТ-ийн дарга, гавьяат дасгалжуулагч Д.Жаргалсайхан тус бааз очиж  бэлтгэл цугларалтын үйл явцтай танилцан багш, тамирчидтай уулзалт хийж тамирчдын байраар зочиллоо. Энэ оны дөрөвдүгээр сарын 22-26-д Улаанбаатар хотноо зохион байгуулах дэлхийн чөлөөт бөхийн нэгдүгээр шатны “РИО-2016” олимпийн эрх олгох тэмцээнд  хэрхэн оролцож, ямар зорилт дэвшүүлж байгаа талаар санал бодлоо солилцов. Мөн баг тамирчдад амжилт гаргахыг хүсэв.

Д.Өлзий

Related news