Төрийн захиргааны байгууллагуудад хяналт шалгалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-04-01 12:22:27

Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас Хэрлэн, Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн захиргааны байгууллагуудад хяналт шалгалт хийхэд шалгалтаар нийт 24 обьект хамрагдаж, нийт 127 зөрчил илрүүлж, газар дээр нь 17 зөрчил арилгасан бөгөөд 110 зөрчлийг арилгуулахаар гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг бичиж хүргүүлэв.

Монгол Улсын Шадар сайдын баталсан “Төрийн ордон, Засгийн газрын байрууд, төр захиргааны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт шалгалтын удирдамж”-ийн дагуу тус ажлыг гүйцэтгэж байгаа ажээ.

Мөн Хэрлэн сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Архивын тасаг, Нийтлэг үйлчилгээний газруудад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, гал унтраах тархалтын сургуулийг тус тус хийж гүйцэтгэлээ.

Бусад 16 сум, 4 тосгонд аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг ба төр захиргааны байгууллагуудын гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хууль, норм норматив, баримт бичгийн хэрэгжилтийг шалгах төлөвлөгөөт хяналт шалгалтыг Байгаль орчин аялал жуулчлалын газартай хамтран тус газрын гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч ахмад Р.Батсайхан, байцаагч ахмад Ө.Ганзориг нар ирэх сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулан явуулж байгаа юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

Related news