"Сурахад хэзээ ч оройтохгүй" хөтөлбөр хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-02 21:42:28

Сүхбаатар аймгийн Төв Номын сан ахмадуудтай хамтран 2 төрлийн хөтөлбөр эхлүүлжээ. "Сурахад хэзээ ч оройтохгүй"  гэсэн нэг хөтөлбөрөөр ахмадууд компьютер ухаалаг утсан дээр энгийн үйлдлүүд хийж сурах цаашилбал өөрсдийн дансаа цахим орчинд хянах, татварын баримтаа бие дааж шивэх, гадаадад байгаа хүүхдүүдтэйгээ фейсбүүкээр холбогдох зэрэгт суралцах юм байна.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод нийт 1700 гаруй ахмадууд байдаг. Ахмадын ордонгоор өдөр бүр 100 орчим ахмадууд үйлчлүүлдэг юм байна. Тэд өглөөдөө хийн дасгал хөдөлгөөн хийж, өдөр нь хөзөр тоглон хамтдаа амттай хоол цай хийж нэг нэгнээ дайлдаг. Харин оройдоо дуулж бүжиглэн нэг өдрийг зугаатай өнгөрүүлдэг. Тэгвэл тэд мөн ийнхүү цахим орчинд суралцан нийгэм, техник технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхах эхний алхмуудыг сурах боломжтой болжээ.

Хөтөлбөрийг аймгийн Төв номын сангийн мэдээллийн ажилтан М.Нарангэрэл удирдан , Баруун Урт хотын ахмадын чөлөөт холбооны дарга н.Адьяа, зохион байгуулагч У. Хүрэлсүх нар хамтран хэрэгжүүлнэ.

Ахмадууд ч сургалт хөтөлбөртөө амжилттай хамрагдаж байна. Энэхүү хөтөлбөрийг санаачилсан аймгийн төв номын сангийн захирал М.Энэбиш болон түүний баг хамт олонд нийт ахмадуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.

Т. Одончимэг

Related news