Сүхбаатар аймгийн хэмжээнд 500 гаруй ажил олгогч бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-03 10:43:57

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Монголын ажил олгогч эздийн холбоо, Сүхбаатар аймгийн АОЭХолбоотой хамтран аймгийн ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид, ЗДТГ-ын ажилчид, Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчидтэй уулзлаа.

Монгол улсын засгийн газраас 2016 оны 4 сарын 1-нээс улс орон даяар “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н нэг сарын аяныг зарласан. Уг  ажлын нээлтэнд Монголын АОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Д. Ганбаатар оролцсрн юм.

Аяныг Хөдөлмөрийн яам, үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион бйагуулж байга юм байна. аяныг хэрэгжүүлэгч нь орон нутгийн төрийн байгууллага болон Хөдөлмөрийн хэлтэс, ажл олгогч эздийн холбоо, бизнес эрхлэгчид юм.   

Сүхбаатар аймгийн хэмжээнд 500 гаруй ажил олгогч бий. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа гэдэг хүн болгонд хамаатай. Тодруулбал: ажил олгогч 60 хувь, ажилтан 40 хувийг хангана. Энэ нь ажилчдын ажиллах аюулгүй нөхцөл байдлыг ажилтан бүрдүүлэх, харин ажилтан аюулгүй ажиллах арга барилд суралцах хэрэгтэй гэдгийг МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Д. Ганбаатар хэллээ.

Тэрээр Сүхбаатар аймгийн хувьд гишүүд дэмжигчиддээ хүрч ажиллах, тэдний мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, гарч буй асуудлыг шийдвэрлэхэд нийгмийн түншлэлийн талууд хамтарч ажиллах хэрэгтэй байгаа зэрэг нийтлэг дутагдал байгааг мөн хэлсэн юм.

Т. Одончимэг

Related news