“Нийслэлийг хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийг 63.6 хувиар батлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын ээлжит 28-р хуралдаан өчигдөр болж, “Нийслэлийн
эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт”-ийг үр
дүнтэй хэмээн дүгнэлээ.
Тухайлбал, НИТХ-ын
төлөөлөгч Л.Нарантуяагийн танилцуулсан Байгаль орчин, ногоон
хөгжлийн хорооны дүгнэлтээр “Ногоон хөгжлийн чиглэлээр 453 ажил тусгаснаас 55
үйл ажиллагаа 85 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжжээ.
Хуралдаанаар “Нийслэлийн
эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тогтоолын
төслийг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчийн 63.6 хувийн саналаар
баталлаа. Үндсэн
чиглэлд ирэх онд нийслэл хотод сургууль,
цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар
хангах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажил тусгааад байна.
НИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү “Нийслэлийн
эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд гэр хорооллын
дахин төлөвлөлтийн төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, багш эмч нарын индексийн
урамшууллыг нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн санал гаргасан юм.