72 хүн 12 ажлын байрны төлөө өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-14 17:43:18

Төрийн албан хаагчийн мэргэжлийн шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 83-р тогтоолын дагуу Сүхбаатар аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалд гарсан сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалт  эхэллээ.

Энэ удаагийн шалгалтад дэс түшмэлийн 2 ажлын байр, туслах түшмэлийн 10 ажлын байр нийт 12 ажлын байрны төлөө 72 хүн өрсөлдөж байна. Шалгалт 4 шаттайгаар явагддаг. Нийт 100 оноо авах ёстой бөгөөд 60 ба түүнээс дээш оноо авч байж тэнцэнэ.

Мөн 4-р сарын 8-ны өдөр төрийн удирдах ажилтны сонгон шалгаруулалт болсон. Уг шалгалт нь Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60-р тогтоолоор зохион байгуулагддаг. Нийт зургаан ажлын байр зарлагдсан. Үүнд 30 хүн бүртгүүлэн шалгалтанд орсоноос 11 нь тэнцжээ. Улмаар 3-н ажлын байр нөхөгдөж бусад нь сул үлдсэн гэх мэдээллийг Сүхбаатар аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга С. Баянмөнх өглөө.

Төрийн  албаны шалгалтад тэнцээд ажилд орж чадаагүй байсан ч тухайн хүн нөөцөд бүртгүүлэх давуу талтай бөгөөд энэ нь 2 жил хүчин төгөлдөр байдаг юм.

Т. Одончимэг

 

 

Related news