Сураггүй болсон иргэдийг олжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-04-15 12:32:41

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос 55 км-ын зайд Хирвэстэг гэдэг газраас Ханх сум руу харихаар явахдаа төөрөөд сураггүй болсон 57 настай У, 28 настай М нарыг Ханх сумаас 5 иргэн 1 техниктэйгээр эрэн хайх ажиллагаа зохион зохион байгуулж цас их орсны улмаас техник саатсан байсныг эсэн мэнд олжээ.

Төөрсөн иргэд цасанд боогдсон байдалтай далайн захад байсан гэнэ. Өчигдөр аймгийн хэмжээнд ихээхэн хэмжээний цас орсон бөгөөд Ханх суманд 20 см хүртэл цас орсон боловч өнөөдөр ихэнх нь хайлж байна гэдгийг Ханх сумын Засаг даргын тамгын газрын дарга Ж.Баясгалан мэдээллээ.

Хөвсгөл аймаг Б.Гантуяа

 

Related news