Түймрийн улмаас 3 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 11:00:29

2016 оны 4 сарын 20-ны орой Дорнод аймгийн Xөлөнбуйр суманд гарсан түймэр Сүхбаатар аймгийн хойд хэсгээр орж ирэн хүн мал, айл гэр өртөн гээд ихээхэн хэмжээний хохирол учруулжээ. Сүхбаатар аймгийн ОБГ-т ирсэн мэдээгээр түймрийн улмаас 10-15 насны хоёр хүүхэд, 1 том хүн нийт гурван хүн амь насаа алджээ.

1 хүн хүн 4-р зэргийн түлэгдэлттэйгээр АНЭ-т хүргэгдэн ирээд байна. Биеийн 50-60 хувь нь түлэгдсэн, биеийн байдал хүнд байгаа учраас Улаанбаатар хотруу 1-р шатлалын эмнэлэгрүү авч явахаар бэлтгэж байгаа гэдгийг АНЭ-ийн  гэмтлийн их эмч Б. Мангалжав хэллээ. Мөн хэд хэдэн айлын мал шатсан гэх мэдээлэл байна. Гэхдээ хохирлын хэмжээ одоогоор бүрэн гараагүй байна.

Тус түймрийг унтраахаар аймгийн ОБГ-аас 2 групп, Түмэнцогт сумаас 1 групп, Сүхбаатар сумаас 1 групп гарч шуурхай ажилласны дүнд түймрийг цурманд оруулаад байна.

Хаврын хуурайшилт эхэлсэн, дээрээс нь хүчтэй салхитай байгаа учир хүн бүр дор бүрнээ сонор сэрэмжтэй байхыг аймгйин ОБГ-аас анхаарууллаа.

Т. Одончимэг

Related news