Улаанбурхан өвчний 67, салхинцэцэг өвчний 144 тохиолдол бүртгэгдээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-04-21 14:47:12

Сүхбаатар  аймагт  Улаанбурхан, салхинцэцэг өвчний тархалт нэмэгдсээр байна. 2016 оны 4 сарын 20-ны  байдлаар аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний 67, салхин цэцэг өвчний 144тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчний 67 тохиолдол бүртгэгдээд байгаагаас Баруун-Урт суманд 33, Мөнххаан суманд  26, Түвшинширээ суманд 5, Наран ,Онгон, Эрдэнэцагаан  сумдад тус тус 1 тохиолдол бүртгэгджээ. 2016 оны 3 сарын 2-ноос 4-1ний хооронд  13 тохиолдол бүртгэгдээд байсан бол 20 хоногийн хугацаанд ийнхүү хурдацтай тархаж 54-өөр нэмэгдсэн байна.

Үүнтэй холбоотойгоор өвчлөл өндөр байгаа сумдаар зорчихгүй байх, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгулахгүй байхыг анхааруулж байгаа юм. Одоогоор АНЭ-ийн халдвартын тасагт улаанбухан өвчнөөр өвчилсөн 8 хүн хэвтэн эмчлүүлж байна. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд дахрлаагаа сайжруулж, А амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэхийг АНЭ-ийн халдвартын тасгийн эрхлэгч, их эмч Ж. Мөнхгэрэл  зөвлөлөө.

Мөн 4 сарын 20-ны байдлаар салхин цэцэг өвчний 144 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан, салхинцэцэг, гар хөл амны өвчнөөр бага насны хүүхэд зонхилон өвчилж байгаа бөгөөд улирлын онцлогоос шалтгаалан гар хөл амын өвчин ихсэх хандлагатай байгаа гэнэ. Иймд дээрх өвчнүүдийг бууруулах, голомтыг таслан зогсоох зорилгоор эмчилгээ үйлчилгээг чанартай хийх, урьдчидлан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг шуурхай түгээх ажлдууыг аймгийн ЭМГ-аас зохион байгуулж байгаа юм байна.

Т. Одончимэг

 

Related news