Барилгын компаниуд 12.0 сая төгрөг хандивлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Улс орон даяар хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаатай холбогдуулан аймгийн Онцгой комиссын үйл ажиллагаанд зориулж Архангай аймагт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Ж.Нэргүй захиралтай “Гурван тамир” ХХК 10.0 сая, Н.Чулуунбат захиралтай “Эсгэл” ХХК 1.0 сая, Л.Гомборагчаа захиралтай “Тамир таун” ХХК 1.0 сая төгрөгийг нийгмийн хариуцлагын хүрээнд хандивлалаа.
"Цаашид бидний тус дэм хэрэг болбол бүхий л талаараа тусалж дэмжихэд бэлэн байна" гэдгийг “Гурван тамир” компанийн захирал Ж.Нэргүй хэлэв.
Аймгийн Онцгой комиссоос дээрх компанийн хамт олонд талархлаа илэрхийллээ.
Related news

Chairwoman of the Standing Committee on Social Policy Meets ADB Country Director for Mongolia
3 days

Non-Resident Ambassadors to Mongolia Present Letters of Credence to the President of Mongolia
6 days