Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төвийн ажилчдын сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-04-29 12:07:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв - 113 дугаар ангийн Хувцас хэрэглэлийн туршилт, үйлдвэрлэлийн төв /ХХТҮТ/-ийн ажилчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байран дахь соёл, харилцаа, хөдөлмөрийн харилцаа сэдвээр сургалт зохион байгуулав.


Онцгой байдлын байгууллагын хэмжээнд шинээр байгуулсан ХХТҮТ-ийн ажилтнуудыг Налайх дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран дүүргийн ажилгүй иргэдээс сонгон шалгаруулан сургалтад хамруулан бэлтгэж байгаа аж.


“Тус төв нь алба хаагчдын дүрэмт болон тусгай зориулалтын 40 гаруй нэр төрлийн хувцас хэрэглэлийг стандарт шаардлагын дагуу оёж үйлдвэрлэхээс гадна тусгай зориулалтын хувцас хэрэглэлийг цэвэрлэн ариутгах, засан сэлбэх, туршин шалгах үйл ажиллагааг явуулж гамшгаас хамгаалах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллах юм” гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Related news