Татвар төлөгчдийн өдрүүд эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 14:03:47

Жил бүрийн 5-р сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Тус  өдрүүдийг Хэнтий аймгийн татварын хэлтэсээс энэ сарын 9-13-ний өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж өнөөдөр нээлтийн арга хэмжээ боллоо.

17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус өдөрлөг “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор зохион байгуулагдаж байна. Монголын татвар төлөгчдийн өдрүүдээр татвар төлөх, тайлагнах үүргээ нэр төртэйгөөр биелүүлэн, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага, ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажиллаж байгаа тэргүүний татвар төлөгч ААНБ, иргэдийг шагнаж урамшуулах, тэдний үйлажиллагааг олон нийтэд сурталчлах, татварын хууль тогтоомжуудаар төрөл бүрийн сургалтуудыг явуулах, татвар төлөгчдийн дунд уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэн, олон нийтэд мэдээллэдэг аж.

Аймгийн татварын хэлтсийн дарга Н.Мөнхнаран “Хэнтий аймгийн татварын хэлтэс өнгөрсөн онд улс орон нутгийн төсөвт 11.1 тэрбэм төгрөг төвлөрүүлсэн амжилтыг үзүүлсэн байна. 2016 оны эхний 4 сарын байдлаар 2.5 тэрбум төгрөг улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн. Таны төлсөн татвар эдийн засгийн эрчимтэй хөгжлийг авчирч, Хэнтий аймаг, цаашлаад Монгол Улсынхаа тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл боловсрол, ахмда үеийнхний халамж тэтгэвэр, иргэдийн эрүүл мэндийн нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэх үнэтэй хөрөнгө байдаг юм гэв.

Энэ үеэр 2015 онд ажил үйлс, татвар төлөлт, тайлан тушаалт, цахим тайлангийн системийн хэрэглээгээрээ бусад татвар төлөгчдөө манлайлан ажиллаж, Хэнтий аймгийн “Тэргүүний татвар төлөгч”өөр шалгарсан ААНБуудыг шагнан урамшууллаа. Хэнтий аймгийн 2015 оны “Тэргүүний татвар төлөгч ААН”ээр Болортуяа захиралтай Хэнтий эм хангамж хязгаарлагдмал хариуцлагатай компани, Дархан очир захиралтай НЯМОДО трейд ХХК, Болортуяа захиралтай Эмийн увидас ХХК, Ганганцэцэг захиралтай Болд аминжин ХХК, Тэргүүний татвар төлөгч иргэнээр Мөнхсайхан, Энхамгалан нар шалгарч, Аймгийн засаг даргын өргөмжлөлөөр Оюунжаргал захиралтай Хааны алтан ураг ХХК, Мэндсайхан захиралтай Бэрх уул ХХЗК тус тус шалгарлаа.

Мөн тус өдрийг тохиолдуулан өсвөрийн татвар төлөгч хүүхэд багачууд, ЕБСийн сурагчдийн дунд Гар зураг болон зохион бичлэгийн уралдааныг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг байна. Энэхүү бүтээлийн уралдаанд оролцох хүүхэд багачууд сурагчдын тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа бөгөөд зохион бичлэгийн төрөлд нийт 43 бүтээл, гар зургийн төрөлд 22 бүтээл ирүүлжээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news