Хаан банкны  Экспресс банк шинээр нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 17:16:08

Хэнтий аймгийн Чингис хотод Хаан банк хамгийн өргөн сүлжээ бүхий өөртөө үйлчлэх Экспресс банкийг Төв хаан банк болон Хан бүргэд тооцооны төвд өнөөдөр нээлээ.

Энэхүү төвийн нээлтэд Хаан Банкны захирал н.Алимаа, аймгийн Засаг Дарга Ж.Оюунбаатар, Монгол банкны Хэнтий аймаг дахь салбарын захирал Н.Од-Эрдэнэ болон бусад төлөөлөгчид болон албаны хүмүүс оролцлоо.

Хаан Банк нь Японы Hitachi-Omron Terminal Solutions, Корпорацийн орлого, зарлагын АТМ-ыг ийнхүү анхлан нэвтрүүлж байгаа ажээ. Тус экспресс банкууд нь дэвшилтэт технологид суурилсан АТМ-аар тоноглогдсон бөгөөд жилийн 365 хоногийн 24 цагийн турш нээлттэй үйлчлэх юм. Өөртөө үйлчлэх Экспресс банк төв нь харилцагчдад бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ, бүх төрлийн төлбөр тооцоо хийх бөгөөд АТМ нь өөрийн дансандаа нэг удаад 250 ширхэг дэвсгэрт буюу 5 сая хүртэлх төгрөгийн орлого хийж, мөн 5 сая хүртэлх дүнгээр өөрийн данснаас зарлага гаргах боломжтой Монголын анхны АТМ гэдгээрээ онцлог ажээ.

Хаан банкны захирал н.Алимаа “Энэхүү дэвшилтэт технологид суурилсан шинэ ATM-ыг ашиглан харилцагч орлого зарлагын гүйлгээг өөрөө бие даан хийх нөхцөлийг бүрдүүлж байгаа тул харилцагчдын банкны салбарыг зорих цагийг хэмнэх юм. Мөн  Хаан Банкны үйл ажиллагаа, харилцагчдад хүргэх үйлчилгээ улам бүр өргөжих бөгөөд харилцагчдын цагийг хэмнэж, өөрөө хүссэн үедээ банкны үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлж байгаа гэв.

Тус экспресс банк төвд суурилуулсан АТМ-ууд нь мэдрэгчтэй дэлгэцтэй, мөнгөн тэмдэгт шалгах хамгийн сүүлийн үеийн технологитой төдийгүй хуурамч карт илрүүлэгчтэй зэрэг техникийн олон талтай юм.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Related news