“Алтаргана-2016″ бага наадам Батширээт суманд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-12 17:41:34

Буриад зоны урлаг спортын “Алтаргана -2016″ бага наадам энэ сарын 20,21-ний өдрүүдэд Хэнтий аймгийн Батширээт суманд зохион байгуулагдах аж.

наадмын үеэр “Буриад хүний нэг өдөр” ардын аман зохиолын жүжиглэсэн тоглолтын уралдаан, Буриад ардын дууны –тэмцээн, Үлгэрч, Ерөөлч, Магтаалчдын уралдаан, “Дангина” гоо бүсгүй шалгаруулах, Ардын гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн –үзэсгэлэн, “Буриад хувцас”, “Нандин бууц” буриадын өнөөгийн байдал, амьдрал, аж ахуйг харуулах дэлгэц, Орчин үеийн буриад дууны уралдаан, Буриадын “Яруу найраг”-ийн наадам, Баримтат болон уран сайхны кино наадам, “Буриад Ертөнц” гэрэл зургийн уралдаан, “Алтан цаг” сэтгүүлч сурвалжлагчдын уралдаан, Номын үзэсгэлэн, уралдаан тус тус зохион байгуулагдахаар төлөвлөжээ.

Тус наадмын төрөл тус бүр нэг байрыг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулах бөгөөд Буриад түмнийхээ түүх дурсгал, ёс заншил, урлаг соёлоороо бахархсан уламжлалт наадамдаа хүрэлцэн ирэхийг зохион байгуулагчид уриаллаа.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Related news