Сувилaгч нар гар бөмбөгөөр өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-05-16 17:49:06

Хөвсгөл аймагт олон улсын сувилагчдын өдрийг угтан аймгийн аварга баг шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болж 16 багийн 128 тамирчин өрсөлдсөнөөс А.Нэргүй ахлагчтай Тариалан баг тэргүүн байрт шалгарч цом өргөмжлөл алтан медалийн эзэд боллоо.

Тэмцээний дэд байрт Б.Мөнгөншагай ахлагчтай “Хотгойд” баг гуравт  Нэгдсэн эмнэлэгийн  А.Баясаа ахлагчтай “Хатуу самар” баг шалгарсан бол  “Шилдэг эрэгтэй тоглогч”- оор Рашаант сумын  сувилагч Д.Мягмардорж, “Шилдэг эмэгтэй тоглогч”- оор Төмөрбулаг сумын  сувилагч А.Оюунчимэг нар тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдсан байна. Энэ удаагийн тэмцээнийг аймгийн волейволын спортын 1-р зэргийн тамирчин сувилагч Б.Нарангэрэл агсны нэрэмжит болгож сувилагч тусгай мэргэжилтнүүдийн нийгмийн эрүүл мэнд нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, бие бялдрыг чийрэгжүүлэх,чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх онцлогтой зохион байгууллаа. 

Хөвсгөл аймаг Б.Гантуяа 

Related news