Зургаан настай хүү төрсөн дүүгээ хороожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-05-19 10:44:47

6 настай хүү 3 настай төрсөн дүүгээ буудан хороосон харамсалтай хэрэг энэ сарын 13-нд Төв аймгийн Өндөрширээт суманд гарлаа.

Хүүхдүүд аав ээжийгээ эзгүйд ТОЗ-8 маркийн буугаар шувуу буудаж тоглож байгаад сум алдсан байна. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа бөгөөд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх гэртээ хадгалдаг гарт зэвсгийг найвдартай газар хадгалах бүртгэлжүүлэх шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

 

Related news