“Залуу инженерүүдийн холбоо” анхдугаар уулзалтаа хийлээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-09-20 18:02:36
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Монголын залуу инженерүүдийн холбоо ТББ-аас орон нутаг дахь салбар холбоог байгуулж байна. Орхон аймаг дахь салбар холбоог байгуулах, бүтэц бүрэлдэхүүнийг батлах анхдугаар уулзалтыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит Эрдэнэт цогцолбор сургууль дээр зохион байгууллаа. Салбар холбооны тэргүүлэгчдийг 23 хүнтэй байхаар баталж, цаашид хийх үйл ажиллагаагаа төлөвлөсөн байна. 

 

Залуу инженерүүдийн холбоонд уурхай, барилга, зам тээвэр, мэдээлэл харилцаа холбоо зэрэг есөн салбарын инженерүүд нэгдэж байна. Холбооны даргаар Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү ажиллахаар болжээ. Тус холбоо нь залуу инженерүүдийн шинэ бүтээл, оновчтой санал, санаачилгыг дэмжих, төр засгийн шийдвэрт инженерүүдийн санааг тусгахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

 

Related news